“Ташкент хот анх удаагаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээн авна. Тэмцээн 2023 онд болно” гэж Узбекистаны Биеийн тамир, спортын яамнаас мэдээллээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлёв одоо Узбекистанд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ талаар албан ёсоор мэдэгдэх юм. Тэмцээн явагдах сар, өдрийг ойрын үед зарлах болно.
Өнгөрсөн 2019 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д Узбекистаны баг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 78 орноос нэгт шалгарч байсан.
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос 2021 онд ДАШТ-ийг Сербийн Белград, 2023 оны дэлхийн аваргыг Колумбийн Боготад зохион байгуулна гэж өмнө нь зарлаад байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )