Жүдо: Ази, Далайн орнуудын АШТ-ий хуваарь

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 03

Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна. Тэмцээн ковидийн улмаас үзэгчгүй явагдана.

Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Азийн жүдо бөхийн зөвлөлийн ерөнхийлөгч Обайд Аль Анзи нар тэмцээнд уригдсан бөгөөд хүндэт зочид Бишкек хотын жүдо бөхийн академийн нээлтийн ёслол, Азийн жүдо бөхийн Зөвлөлийн конгресст оролцох юм.

Ази, Далайн орнуудын АШТ-д Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан,  Монгол, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 32 орны баг оролцоно.

Ази, Далайн орнуудын АШТ-ий хуваарь Орон нутгийн цагаар

4-р сарын 6, Мягмар

Эрэгтэй: 60 кг, 66 кг,

Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Нээлтийн ёслол - 16:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 7, Лхагва

Эрэгтэй: 73 кг, 81 кг,

Эмэгтэй: 63 кг, 70 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 8, Пүрэв

Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,

Эмэгтэй: 78 кг, +78 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 9, Баасан

Холимог Багийн барилдаан.

Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)

Эрэгтэй:  73 кг, 90 кг, +90 кг,

Эмэгтэй:  57 кг, 70 кг, +70 кг.

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Финалын барилдаан - 16:00 - 18:00

Монголын шигшээ баг

Эрэгтэй

1. ОУХМ Л.Өнөболд -60 кг 

2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг

3. ОУХМ Ё.Басхүү -66 кг

4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

5. Саейд Моллаей -81 кг

6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг

7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг

2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг

3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг

5. ОУХМ Б.Ганхайч -63 кг

6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг

Дасгалжуулагч

МУГТ, МУГД Х.Болдбаатар

ОУХМ П.Нямлхагва

ОУХМ Ч.Болдбаатар

Мансоури Касваей Мохаммад

МУГТ М.Бундмаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямаэ(192.82.71.19) 2021 оны 04 сарын 04

Урнаа олимпын эрхээ хангалттай өвөртөлсөн тул амраасан нь зөв өө.

0  |  0
Энхболд(66.181.161.3) 2021 оны 04 сарын 04

Амжилт

2  |  0
ь(202.126.89.211) 2021 оны 04 сарын 03

48 Урнаа яасан өэ

0  |  0
fff(66.181.183.121) 2021 оны 04 сарын 06

90 гэдэг нь 120 кг ч орж болно гэсэн үг

2  |  1
Асуулт(66.181.161.14) 2021 оны 04 сарын 03

90, 90 гэснийг яаж ойлгох вэ?

0  |  0
Top