Жейден Кокс жиндээ оролгүй, Олимпын мөрөөдлөө орхилоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 03

Өнөөдөр АНУ-ын Форт-Уорт хотод (Техас) Токиогийн олимпын чөлөөт бөхийн шигшээ багийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байна. АНУ-ын Бөхийн холбооноос сонгон шалгаруултад оролцох бөхчүдийн нэрийг зарласан. Сугалаанд 2019 оны ДАШТ-ий медальтнууд, Канадад болсон Панамерикийн сонгон шалгаруулалтад олимпын эрх авсан бөхчүүд давуу эрх эдэлжээ.

Харин 97 кг-ийн жинд барилдах байсан дэлхийн хошой аварга Жейден Кокс жиндээ ороогүй тул тэмцээнээс хасагдлаа гэж өнөөдөр АНУ-ын Бөхийн холбооноос зарлалаа. Зарим сайтад түүнийг жин үзэлтэд хоцорсон гэж ч бичжээ.

Энэ жинд есөн бөх барилдах байснаас Кокс шууд хагас шигшээгээс барилдах байлаа. Нэг ялахад л олимпын аварга Кайл Снайдертай 2 ялалт, хүртэл халз барилдаан хийх ёстой байсан. Снайдер 2019 оны ДАШТ-д эрх авсан тул финалын шатнаас барилдах эрхтэй.

Кокс, Снайдерын барилдаан энэ тэмцээний гол барилдааны нэг болох ёстой байв.  Снайдер 2018, 2019 оны ДАШТ-д Абдулрашид Садулаев, Шарип Шарипов гэсэн дагестан бөхчүүдэд ялагдсаны дараа Америкийн бөх сонирхогчид Токиогийн шигшээд Коксыг оруулахыг дэмжиж байсан юм.

97 кг-ийн сонгон шалгаруулалт

Kyle Snyder (Nittany Lion WC/TMWC) финалаас барилдана.

1. Kollin Moore (Ohio RTC/TMWC)

2. Hayden Zillmer (Gopher WC RTC)

3. Mike Macchiavello (Wolfpack RTC/TMWC)

4. Kyven Gadson (Sunkist Kids)

5. Ty Walz (SERTC/TMWC)

6. AJ Ferrari (Cowboy RTC/TMWC)

7. Ben Honis (Pennsylvania RTC/TMWC)

8. Braxton Amos (Wisconsin RTC)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top