Жүдо: Анталья Их Дуулгын 2 дахь өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 03

Энэ сарын 1-3-нд Туркийн Антальяд жүдо бөхийн ИХ Дуулга тэмцээн явагдаж байна. Энэ жилийн дөрөв дэх тэмцээн бөгөөд мөн л бусад тэмцээний нэгэн адил Гран Пригээс Их Дуулга болж, зэрэглэл ахиулжээ. Азийн жүдочид энэ сарын 6-9-нд Киргизийн нийслэл Бишкек хотод Тивийн аваргын тэмцээнтэй бол Европын АШТ 16-18-нд Португалд болох юм. Багууд тивийн аваргадаа бэлтгэж байгаа тул энэ Их Дуулгад хүчтэй олон жүдоч ирсэнгүй.

Өчигдөр Антальягийн дэвжээнд эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн тамирчид зодоглолоо

Эрэгтэй

73 кг

1. БАЗИЛЕ Фабио (Итали)

2. КАНДЕМИР Байрам (Турк)

3. МАРГЕЛИДОН Артур (Канад)

3. СТЕРПУ Виктор (Молдав)

81 кг

1. АЛБАЙРАК Веда (Турк)

2. ПАРЛАТИ Кристиан (Итали)

3. ФАТИЕВ Мурад (Азербайжан)

3. УНГВАРИ Аттила (Унгар)

Эмэгтэй

63 кг

1. РЕНШОЛЛ Люси (Их Британи)

2. БАРРИОС Анрикелис (Венесуэл)

3. БОКЕМИН-ПИНЕРД Катерина (Канад)

3. ТАНГ Жин (Хятад)

70 кг

1. ПОЛЛИНГ Ким (Нидерланд)

2. МАТИК Барбара (Хорват)

3. БЕРНАБЕУ Мария (Испани)

3. РОДРИГЕС Ельвисмар (Венесуэл)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top