АНУ-ын олимпын багийн сорил тэмцээний финалд үлдсэн бөхчүүд

2021 оны 04 сарын 03

АНУ-ын Форт-Уэрт (Техас) хотод өнөөдөр эхэлсэн АНУ-ын чөлөөт бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн сорил барилдааны шигшээд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо. Америкийн баг одоогийн байдлаар эрэгтэй 65 кг-аас бусад буюу 57 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг-ийн жинд олимпын эрхээ аваад байгаа.

57 кг

1. Thomas Gilman (Nittany Lion WC/TMWC)

2. Daton Fix (Cowboy RTC/TMWC)

3. Vitali Arujau (Spartan Combat RTC/TMWC)

4. Seth Gross (Wisconsin RTC/Sunkist Kids)

5. Nick Suriano (Sunkist Kids)

6. Joe Colon (Cyclone RTC/TMWC)

7. Nathan Tomasello (TMWC)

8. Sean Russell (Gopher WC RTC)

9. Zane Richards (Illinois RTC)

10. Zach Sanders (Gopher WC RTC)

Арван бөх өрсөлдсөн. Финалд олимпын шигшээ багт багтахын төлөө 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Томас Гилман, 2020 оны улсын аварга Виталий Оружев хоёр барилдах боллоо. Хэн хэн нь өнөөдөр хоёр давжээ.

65 кг

1. Zain Retherford (Nittany Lion WC/TMWC)

2. Yianni Diakomihalis (Spartan Combat RTC/TMWC)

3. Jordan Oliver (Tar Heel WC/Sunkist Kids)

4. James Green (SERTC/TMWC)

5. Joey McKenna (Pennsylvania RTC/TMWC)

6. Nick Lee (Nittany Lion WC/TMWC)

7. Frank Molinaro (Sunkist Kids WC/TMWC)

8. Anthony Ashnault (New Jersey RTC/NYAC)

9. Nahshon Garrett (SERTC/TMWC)

10. Evan Henderson (Spartan Combat RTC/TMWC)

11. Mitch McKee (Gopher WC RTC)

65 кг-ийн гол фаворит Янни Диакомихалис эхний барилдаанд Фрэнк Молинарог 10:0 ялсан. Ялагдсан Молинаро борцовкоо тайлж, зодог тайлсан. Хагас шигшээд Янни Жордан Оливертой барилдахдаа сүүлийн секундэд оноо алдан, хасагдсан юм. Финалд Жордан Оливер, Жозеф Маккенатай өрсөлдөх болно.

74 кг

Jordan Burroughs (Nebraska WTC/Sunkist Kids)

Kyle Dake (Spartan Combat RTC/TMWC)  

1. Jason Nolf (Nittany Lion WC/TMWC)

2. Chance Marsteller (TMWC)

3. Thomas Gantt (Wolfpack RTC/ TMWC)

4. Logan Massa (Cliff Keen WC/NYAC)

5. David Carr (Cyclone RTC/TMWC)

6. Evan Wick (Wisconsin RTC/TMWC)

7. Vincenzo Joseph (Nittany Lion WC/TMWC)

Хамгийн сонирхолтой финал 74 кг-д явагдана. Бөх сонирхогчдын хүлээж байсанчлан Кайл Дейк, Жордан Барроуз өрсөлдөх болно. Дейк ганц барилдаж, цэвэр ялсан бол Барроуз барилдаагүй байгаа.

86 кг

1. David Taylor (Nittany Lion WC/TMWC)

2. Zahid Valencia (Sunkist Kids)

3. Pat Downey (Unattached)

4. Myles Martin (Ohio RTC/TMWC)

5. Gabe Dean (Spartan Combat RTC/TMWC)

6. Bo Nickal (Nittany Lion WC/TMWC)

7. Nate Jackson (New Jersey RTC/NYAC)

8. Sam Brooks (Hawkeye WC/NYAC)

9. Brett Pfarr (Gopher WC RTC)

10. Aaron Brooks (Nittany Lion WC/TMWC)

11. Carter Starocci (Nittany Lion WC/TMWC)

86 кг-д 2018 оны дэлхийн аварга Дэвид Тейлор эхний барилдаандаа оноогоор ялж, хагас шигшээд АНУ-ын оюутны хошой аварга Гейб Динийг 4-0 ялж, финалд шалгарсан. 92 кг-ийн U-23 дэлхийн аварга Бо Никал 2019 оны ДАШТ-д оролцсон Пэт Дауниг 13:3, АНУ-ын оюутны хошой аварга Захид Валенсияг 12:5 ялж, финалд гарлаа.

97 кг

Kyle Snyder (Nittany Lion WC/TMWC)

J’den Cox (USOPTC/TMWC)

1. Kollin Moore (Ohio RTC/TMWC)

2. Hayden Zillmer (Gopher WC RTC)

3. Mike Macchiavello (Wolfpack RTC/TMWC)

4. Kyven Gadson (Sunkist Kids)

5. Ty Walz (SERTC/TMWC)

6. AJ Ferrari (Cowboy RTC/TMWC)

7. Ben Honis (Pennsylvania RTC/TMWC)

8. Braxton Amos (Wisconsin RTC)

Жин үзэлтээс хоцорсон Кокс хасагдсанаар энэ жинд маргааш Снайдер, Колин Мур хоёр барилдах болно.

125 кг

1. Nick Gwiazdowski (Wolfpack RTC/TMWC)

2. Gable Steveson (Gopher WC RTC)

3. Mason Parris (Cliff Keen WC)

4. Dom Bradley (Tiger Style RTC/Sunkist Kids)

5. Anthony Nelson (Gopher WC RTC)

6. Daniel Kerkvliet (Nittany Lion WC/TMWC)

7. Tanner Hall (Sunkist Kids)

8. Garrett Ryan (Sunkist Kids)

9. Jordan Wood (Lehigh Valley RTC)

Хүнд жинд ДАШТ-ий медальт Ник Гваздовский, идэрчүүдийн дэлхийн гурван удаагийн аварга  Гейбл Стивсон хоёр шалгарч үлдлээ. Хэн хэн нь өрсөлдөгчдөө илт давуугаар ялсан.

Маргааш финалын сорил барилдаан бөхчүүдийн хэн түрүүлж, хоёр ялсан нь Токиогийн олимпод АНУ-ыг төлөөлөх эрх авах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.27) 2021 оны 04 сарын 03

hvnd jin.d delhii.d 3 tvrvvlsen boh gnvv

0  |  0
Top