Энэ сарын 1-3-нд Туркийн Антальяд жүдо бөхийн ИХ Дуулга тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Өчигдөр Антальягийн дэвжээнд эрэгтэй 90, 100 кг, +100, эмэгтэй 78, +78 кг-ийн тамирчид өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр 2 алт, 2 мөнгөн медальтай Италийн баг тэргүүлж, 2 алттай Япон, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай Канадын баг удаалжээ. Өнгөрсөн оны намар коронавирус туссанаасаа хойш сэргэлт огт авахгүй, амжилтгүй барилдаж байсан +100 кг-ийн чансааг тэргүүлэгч Лукас Крпалек хүрэл медаль хүртэв.
Эрэгтэй
90 кг
1. НИМАН Маркус (Швед)
2. ТОТ Кристиан (Унгар)
3. КЛАММЕРТ Давид (Чех)
3. КОЧМАН Ли (Израиль)
100 кг
1. КОТСОЕВ Зелим (Азербайжан)
2. ВОЛЬФ Аарон (Япон)
3. АДАМЯН Арман (ОХУ)
3. МИНАСКИН Григорий (Эстони)
+100 кг
1. БАШАЕВ Тамерлан (ОХУ)
2. ХАРАСАВА Хисаюши (Япон)
3. ХЕГИЙ Стефан (Австри)
3. КРПАЛЕК Лукас (Чех)
Эмэгтэй
78 кг
1. ХАМАДА Шори (Япон)
2. ПАКУТ Бита (Польш)
3. ЧАЛА Ванесса (Эквадор)
3. ШМЕЛЕВА Антонина (ОХУ)
+78 кг
1. ХЕРШКО Раз (Израиль)
2. КСУ Шиян (Хятад)
3. ЧЕЙХ РУХУ Нихель (Тунис)
3. МБАЛЛА АТАНГАНА Хортенсе Ванесса (Камерун)
Сэтгэгдэл ( 0 )