Жюү Жицү: Б.Буяндэлгэр Абу-Даби Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 04

Энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо жюүжицүгийн Их Дуулга тэмцээн боллоо. Тус тэмцээний хар-бор бүсний -70кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртлээ гэж Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээллээ.

Энэхүү тэмцээнд Ральф Грэйси Монгол академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар, Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр нар дэлхийн чансаагаараа уригдан оролцсон юм. Харин бор бүсний -69кг жинд барилдсан Ө. Эрдэнэбаатар эхний тойрогтоо Кувейт улсын тамирчинд ялагдаж, эхний тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тус хотноо энэ сарын 8-10-нд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ө.Эрдэнэбаатар бор бүсний -62кг жинд, Б.Буяндэлгэр бор-хар бүсний -70кг жинд барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(124.158.68.253) 2021 оны 04 сарын 04

хөөрхөн охин бна нэг бавчих юм сан

0  |  0
Top