Г.Отгонцэцэг Азийн АШТ-ий 52 кг-ийн жинд барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 04

Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна. Тэмцээн ковидийн улмаас үзэгчгүй явагдана.

Тус тэмцээнд оролцох Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд манай Г.Отгонцэцэг багтжээ. Эмэгтэй багийн лидер Г.Отгонцэцэг 2019 оны MASTERS QINGDAO тэмцээнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байгаа. Казахстаны жүдо бөхийн холбооноос түүнийг Анталья Их Дуулгын тэмцээнд оролцоно гэсэн боловч ороогүй. Харин Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Г.Отгонцэцэг 52 кг-ийн жинд барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.

Ази, Далайн орнуудын АШТ-ий хуваарь Орон нутгийн цагаар

4-р сарын 6, Мягмар

Эрэгтэй: 60 кг, 66 кг,

Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Нээлтийн ёслол - 16:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 7, Лхагва

Эрэгтэй: 73 кг, 81 кг,

Эмэгтэй: 63 кг, 70 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 8, Пүрэв

Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,

Эмэгтэй: 78 кг, +78 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 9, Баасан

Холимог Багийн барилдаан.

Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)

Эрэгтэй:  73 кг, 90 кг, +90 кг,

Эмэгтэй:  57 кг, 70 кг, +70 кг.

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Финалын барилдаан - 16:00 - 18:00

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Galt(134.76.191.78) 2021 оны 04 сарын 04

wwww

0  |  0
tarhigui mahnuud(150.129.142.158) 2021 оны 04 сарын 06

sportiinhon biy biynee arhi uuj alahdaa l sain uls

0  |  3
Зочин(192.82.90.84) 2021 оны 04 сарын 07

Отгоо охиндоо амжилт хүсье. Түүний судсаар монгол цус гүйдэг юм шүү.

4  |  1
Top