АНУ-ын Форт-Уэрт (Техас) хотод АНУ-ын чөлөөт бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн сорил барилдаан болж, Олимпын шигшээ багт барилдах бөхчүүдийн нэр тодорсон. Харин 97 кг-д Кайл Снайдертай өрсөлдөнө гэж зарлаад байсан дэлхийн хошой аварга Жейден Кокс жин үзэлтээс хоцорч, хасагдсан билээ. Мөрөөдлийн олимпын наадамдаа хэдэн жил бэлтгээд шигшээ багт багтахад хоёрхон барилдаан үлдээд байхад тэр яагаад хоцров гэж бөх сонирхогчид гайхаж байлаа. Олимпын наадамд түрүүлнэ, медаль авна гэдэг америк бөхчүүдийн хувьд тун чухал байдаг. Нэр төрөөс гадна их хэмжээний мөнгөн шагналтай. Улсаас мөнгө өгдөггүй ч “Мөрөөдлийн медаль” байгууллагаас олимпын аварга болсон бөхөд 250 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 50 мянга, хүрэл медальтанд 25 мянган ам.доллар шагнадаг. Тийм учраас жин үзэлтэд хоцроно гэдэг байж болшгүй зүйл.
Энэ талаар Жейден Кокс “Снайдерийг олимпод явуулах гэж надад хүмүүс саад хийлээ. Тэд санаатайгаар жин үзэх цагийг буруу хэлж, хорлосон” гэж мэдэгдсэн байна. Хэвлэлд бичсэнээр Коксын дасгалжуулагч нар шавийнхаа эсрэг хуйвалдаанд оролцсон байж магадгүй гэнэ.
Уг нь Америкийн бөх сонирхогчид Орос танк Садулаевыг ялах боломж Снайдераас илүү Кокст байгаа гэж үзэж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Одоо новшийн багш байна даа