Японы усанд сэлэлтийн тамирчин, 2018 оны Жакартагийн Азийн наадмын 6 алтан медальт, ДАШТ-ий 3 хүрэл медальт Рикако Икээ 2019 онд хүнд өвчин туссанаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ шоконд оруулж байв. Рикако Азийн наадамд 6 алтан медаль хүртэж, наадмын шилдэг тамирчнаар шалгаран, спортын ертөнцийг шуугиулсан билээ. "Токио 2020" олимпийн наадмын гол итгэл найдвар гэгдэж байсан тэрбээр цусны хорт хавдар буюу цусны цагаан эсийн өмөн хэмээх өвчин туссан байв.
Ингээд Токигийн олимпын хүсэл мөрөөдлөө орхиж, урт хугацааны эмчилгээндээ орсон юм. Дахин уралдаж чадахгүй байх гэж шинжээчид ярьж байв. Харин тэр шантарсангүй. Түүний аз болоход цар тахлын улмаас Токиогийн олимп нэг жилээр хойшлогджээ. Хэрэв 2020 онд олимп болсон бол оролцож чадахгүй байсан Икээ энэ амралтын өдрүүдэд болсон Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эмэгтэй эрвээхий сэлэлтийн 100 метрийн зайл түрүүлж, олимпын шигшээ багт багтаж чадсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
mundag setgeliin tenheetei busgui bna gehdee ene torliin havdriig ylj chadahguie udaashruulsan l bh
ганц бавчих юм сан
mundag saihan busgui