Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна.
Тэмцээн ковидийн улмаас үзэгчгүй явагдана.
Ази, Далайн орнуудын АШТ-д Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан, Монгол, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 32 орны баг оролцоно.
Өнөөдөр тус тэмцээний сугалаа явагдсан ч манай тамирчид байсангүй. Учир нь манай улсын таван тамирчнаас ковидийн халдвар илэрчээ.
Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос дөнгөж сая "Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чинадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ. Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийх үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусний халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож, хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Короновирусний халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд, Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв. Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Монголын шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна" гэж мэдээллээ.
АЗИ, ДАЛАЙН ОРНУУДЫН АШТ-ИЙ ХУВААРЬ
(Орон нутгийн цагаар)
Дөрөвдүгээр сарын 6, Мягмар
Эрэгтэй: 60 кг, 66 кг,
Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00
Нээлтийн ёслол - 16:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
Дөрөвдүгээр сарын 7, Лхагва
Эрэгтэй: 73 кг, 81 кг,
Эмэгтэй: 63 кг, 70 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
Дөрөвдүгээр сарын 8, Пүрэв
Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,
Эмэгтэй: 78 кг, +78 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
Дөрөвдүгээр сарын 9, Баасан
Холимог Багийн барилдаан.
Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)
Эрэгтэй: 73 кг, 90 кг, +90 кг,
Эмэгтэй: 57 кг, 70 кг, +70 кг.
Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00
Финалын барилдаан - 16:00 - 18:00
Монголын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдүүлгээ өгөөд байв.
Эрэгтэй
1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
5. Саейд Моллаей -81 кг
6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
5. ОУХМ Б.Ганхайч -63 кг
6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг
Дасгалжуулагч
МУГТ, МУГД Х.Болдбаатар
ОУХМ П.Нямлхагва
ОУХМ Ч.Болдбаатар
Мансоури Касваей Мохаммад
МУГТ М.Бундмаа
Сэтгэгдэл ( 13 )
Judo bol yalt ch gui eronhiiloch Battulgiin ner hudtei holbootoi!! Barag zoruidaar zohion baiguulaad bgaa um bish biz!! Bolgoomjtoi baihgui bol hoshignii tsaana u ch bolood baigaa shuu!! Horiotoi ch hamaagui mongoor zodoj Battulgiig ipon savah geed bn shuu!! Anhaar manaihaan!!!!
Judo bol yalt ch gui eronhiiloch Battulgiin ner hudtei holbootoi!! Barag zoruidaar zohion baiguulaad bgaa um bish biz!! Bolgoomjtoi baihgui bol hoshignii tsaana u ch bolood baigaa shuu!! Horiotoi ch hamaagui mongoor zodoj Battulgiig ipon savah geed bn shuu!! Anhaar manaihaan!!!!
Хэцүү бүхний даваад эх орндоо ирээрэй жүдочид минь
Энд байгаа нь хун зодоод л, тэнд яваанууд нь ковид тусч багаараа ААШТ-ээс хасагдаад л, женкогийн спорт ч баларлаа л даа
Өө зайлуул, цэвэр хариуцлага, татвар төлөгчдийн мөнгөөр бөөн зардал чирэгдэл болж явчихаад холбоо нь ч тэр т1 орк бөхчүүд нь тэр хариуцлагагүй л байна даа, ер нь энэ бөх нэртэй оркуудын явдал нэг л биш ээ, энд ч хүн зодоод л, тэнд ч ковид ч тусаад л үйлс нь хазайх гээч болжээ, намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэж том араараа дулдуйдаж хэтэрхий даруулгагүй байсны л харгай даа
Face ee uhaad gertee gertee. Judogoor atsaa hiding\n
Өвчний үүрнүүд.
за яахав олимпийн өмнө хүрчнээ гэдэг чинь их олз
Х.Болдбаатар гэж хар энерги байна даа
Энэ хэдэн сайд дарга санаа умнууд тариулж байхаар улс орныхоо нэрийг тахалж яваа тамирчиддаа вакцин хийхгүй дээ
ТЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ОЙРЫН ХАВЬТЛЫГ ҮТЭР ТҮРГЭН ИЛРҮҮЛЖ ХОРЬЖ МОНГОЛ УЛСЫГ АЮУЛГҮЙ БОЛГООЧ. ТЭД ТЭР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ҮГҮЙ ГЬ ЧУХАЛ БИШ БАЙНА. ТЭР АМАРСАЙХАН САЙДЫН МУЛГУУ АВГАЙ ШИГ ЭНД ТЭНДГҮЙ ЗУГААЛААД БАЙГАА БИШ БИЗДЭЭ.
нэг л муу совин зодоон корона гээд жүдо ?
Ашгүй2