Эрэгтэй чөлөөт бөх: Олимпын эрх авсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тунист Африк, Далайн орнуудын чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.

Токиогийн олимпын эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрт 16 бөх барилдахаас тус бүр 4 эрх үлдээд байгаа. Одоогийн байдлаар манай улс эрэгтэй чөлөөт бөхөд 65 кг-ийн жинд ганц эрх аваад байгаа билээ. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй. Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана. ОХУ 125 кг-д, АНУ 65 кг-д эрхээ аваагүй байна. Азийн олимпын эрхийн тэмцээн 9-нд эхлэх юм. 

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигер.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк,  Алжир, Тунис.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет.

Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд

4-р сарын 9-11, Алматы, Казахстан – Ази тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top