Эмэгтэй чөлөөт бөх: Олимпын эрх авсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тунист чөлөөт бөхийн Африк, Далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.

Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин бүрт 16 бөх барилдахаас тус бүр 4 эрх үлдээд байгаа. Одоогийн байдлаар манай улс эмэгтэй чөлөөт бөхөд 68 кг-ийн жинд эрх аваад байгаа билээ. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй. Азийн олимпын эрхийн тэмцээн 9-нд эхэлнэ. Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана. Хойд Солонгос олимпод оролцохоос татгалзсан тул 53 кг-д нэг эрх нэмэлтээр гарлаа. 

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

50 кг: Азербайжан, Румын, Казахстан, ОХУ, Украин, Хятад, Куба, АНУ, Болгар, Турк, Тунис, Нигер.

53 кг: Хойд Солонгос, Япон, Хятад, Энэтхэг, Грек, Польш, Беларусь, Швед, Куба, АНУ, Камерун, Гуам.  

57 кг: Япон, Хятад, Нигер, Беларусь, Польш, Молдав, Болгар, Украин, Мексик, АНУ, Тунис, Гвиней.

62 кг: Киргиз, Болгар, Япон, Швед, Унгар, Хойд Солонгос, Украин, Латви, Бразил, АНУ, Тунис, Нигер.

68 кг: АНУ, Швед, Монгол, Герман, Украин, Япон, ОХУ, Франц, Канад, Куба, Нигер, Египет.

76 кг: АНУ, Япон, Герман, Эстони, Хятад, Казахстан, ОХУ, Беларусь, Канад, Бразил, Египет, Тунис.

Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд

4-р сарын 9-11, Алматы, Казахстан – Ази тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.51) 2021 оны 04 сарын 08

Тэгээд ганцхан эрх авсан юмуу

0  |  0
Top