Жүдо: Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо явагдаж байна.

Ази, Далайн орнуудын АШТ-д Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан,  Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 31 орны баг оролцож байна.

Эхний өдөр Хятадын баг медалийн тоогоор тэргүүллээ. Ази, Далайн орнуудын АШт-ий аварга бөх 700, мөнгөн медальт бөх 490, хүрэл медаль 350 чансааны оноо авна.

Эрэгтэй

60кг

1. Наохиса Такато -Япон

2. Ян Юун Вэй - Тайвань

3. И Харим - Өмнөд Солонгос

3. Айбэк Уулу - Киргиз

66кг

1. Сардор Нурилаев - Узбекстан

2. Ан Баул - Өмнөд Солонгос

3. Елдос Жумаканов - Казахстан

3. Ким Лим Хван - Өмнөд Солонгос

Эмэгтэй

48кг

1. Ли Янан - БНХАУ

2. Абиба Абукажинаво - Казахстан

3. Гулнур Муратбаева - Узбекистан

3. Лин Чен Хао  - Тайвань

52кг

1. Пак Да Сол - Өмнөд Солонгос

2. Диеора Келдиёорова - Узбекистан

3. Лин Хуан - Тайвань

3. Сита Кадамбоева - Узбекистан

57кг

1. Лу Тонжуан - БНХАУ

2. Ким Жи Сү - Өмнөд Солонгос

3. Севера Нишинбаева - Казахстан

3. Нилуфа Эрмаганбетова - Узбекистан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top