Киргизийн нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Харамсалтай нь манай шигшээ баг ковидийн халдварын улмаас энэ тэмцээнд оролцож чадаагүй. Германаас Бишкект очсон Саид Моллаи л ганцаараа оролцож байгаа юм.
Өчигдөр тэрээр 81 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Саид эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Ираны Амин Камиябиг цэвэр ялсан. Иргэншлээ сольсноос хойш анх удаагаа Ираны бөхтэйгөө таарч барилдаж байгаа нь энэ.
Хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг 2:32 минутад цэвэр ялаад харин хагас шигшээд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Киргизийн Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагджээ.
Ингээд хүрэл медалийн төлөө Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт вазари үнэлгээ авч яллаа.
Азийн АШТ-ий 2 дахь өдрийн медальтнууд
Эрэгтэй
73кг
1. Ан Чангрим - БНСУ
2. Сомон Махмадбеков -Тажикстан
3. Чин Дага - БНХАУ
3. Виктор Сквортов - АНЭУ
81кг
1. Владимр Золоев - Киргиз
2. И Мүн Жин - БНСУ
3. Саид Моллаи - Монгол
3.Шарафодин Болтабаев- Узбекистан
Эмэгтэй
63кг
1. Хан Хи Жү - БНСУ
2. Катерина Хайкер - Австрали
3. Ян Жун Шиа - БНХАУ
3. Чо Мо Хи - БНСУ
70кг
1. Гулноза Матнияазова - Узбекистан
2. Ким Сон Ёон - БНСУ
3. Сун Шиа Шин - БНХАУ
3. Айфэ Коулан - Австрали
Сэтгэгдэл ( 0 )