АНЭУ-ын Абу-Даби хотод “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” тэмцээн явагдаж байна.
Тус тэмцээний Мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор/хар бүсний 70кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б. Буяндэлгэр алтан медаль хүртэж ДЭЛХИЙН АВАРГА боллоо гэж Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээллээ.
Энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюүжицүгийн Их Дуулга тэмцээнд Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТЫГ САЙН ХИЙХ ЮМ БОЛ МОНГОЛЧУУДААС МААНЬ ХҮЧНИЙ СПОРТОД НЭР АЛДАРАА ЦУУРИАТУУЛАХ ТАМИРЧИД ОЛОН ТӨРНӨ ШҮҮ. БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ ЕЕ
Зочин гуай Олимпийн бус төрөл.
Жю Жицу гэж юу байдын. Одоо энэ бас дэлхийн аварга боллоо гээд насаараа тэжээлгэхүү!