Forbes: Дэлхийн хамгийн баян спортын багийн эзэд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Америкийн Forbes сэтгүүлийн газраас дэлхийн баячуудын шинэ жагсаалтыг гаргасан билээ. Жагсаалтад мэдээж спорттой холбоотой олон баячууд багтсан. Үүнээс хамгийн баян 20 спортын багийн эзнийг танилцуулж байна.

Эхний байрт, Энэтхэгийн крикетийн Мумбаи Индиа багийн эзэн Мукешу Амбани 84.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр орлоо. Энэ 20 эрхмийн нийт хөрөнгө 426 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс 60 хувь (266 тэрбум) өссөн хэрэг юм. Цар тахлын үед тэрбумтнуудын хөрөнгө үлэмж нэмэгджээ. АНУ-ын Кливленд багийн эзэн Дэн Гилбертийн хөрөнгө сүүлийн нэг жилд 700 хувиар нэмэгдэж, 51.9 тэрбумд хүрсэн байна.

Хамгийн баян 20 спортын багийн эзэн

1. Мукеш Амбани, «Мумбаи Индианс» – 84,5 тэрбум ам.доллар

2. Стив Балмер, Лос-Анджелес Клипперс – 68,7

3. Дэн Гилберт, Кливленд Кавальерс – 51,9

4. Франсуа Пино, Ренн – 42,3

5. Дитрих Матешиц, Нью-Йорк Ред Буллс / Ред Булл – 26,9

6. Роберт Пера, Мемфис Гризлис – 18,3

7. Стив Коэн, Нью-Йорк Метс – 16

8. Роман Абрамович, Челси – 14,5

8. Дэвид Теппер, Каролина Пантерз – 14,5

10. Жозеф Цай, Бруклин Нетс – 11,6

11. Филипп Аншуц, Лос-Анжелес Кингз / Лос-Анжелес Гэлакси – 10,1

12. Жерри Жонс, Даллас Ковбойс – 8,9

13. Гассо Платтнер, Сан-Хосе Шаркс – 8,3

14. Стэн Кронке, Арсенал/Лос-Анжелес Рэмс/Денвер Наггетс/Колорадо Эвеланш/ Колорадо Рэпидс – 8,2

15. Шахид Хан, Жексонвиль жагуарс – 8

16. Стивен Росс, Майами Долфинс – 7

17. Роберт Крафт, Нью-Ингленд Пэтриотс / Нью-Инглэнд Революшн – 6,9

18. Дмитрий Рыболовлев, Монако – 6,7

18. Микки Эрисон, Майами Хит – 6,7

20. Артур Бланк, Атланта Фэлконс / Атланта Юнайтед – 6,4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top