Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Олон улсын сагсанбөмбөгийн холбоо( FIBA)-ноос 2021 оны дөрөвдүгээр сарын долооны байдлаар 3Х3 сагсанбөмбөгийн чансааг шинэчлэн гаргалаа.
Холбоо, эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг, U-23 буюу 23 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй, U-18 эрэгтэй, эмэгтэй гээд долоон ангилалд чансааг зарласан бөгөөд манай U-23 эмэгтэй баг дэлхийн чансааг тэргүүлж, U-23 эрэгтэй баг гуравт, эмэгтэй шигшээ баг наймд, эрэгтэй шигшээ баг есд, харин U-18 ангилалд эмэгтэй баг есд, эрэгтэй баг 54-д эрэмбэлэгдлээ. Мөн эдгээр ангиллын нийлбэр буюу Холбооны (Улс) ангилалд Монгол долоод бичигдсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, 3Х3 сагсанбөмбөгийн төрөл “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт анх удаагаа багтсан бөгөөд Монголын эмэгтэй баг олимпод оролцох эрхээ хэдийнээ аваад байгаа бол эрэгтэй баг тавдугаар сарын 26-30-нд Австрийн Грац хотноо болох Олимпийн эрх олгох ( 20 баг) тэмцээнд оролцох бөгөөд медальт байрт шалгарвал Токиог зорих эрхтэй болох юм.
Хэрэв энэ тэмцээнээс эрхээ авч чадаагүй тохиолдолд зургадугаар сард Унгарын Будапешт хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд( Манай эрэгтэй баг шилдэг зургаад оролцохоор шалгарсан) түрүүлж байж олимпийн эрхээ өвөртлөх болзолтой.
Сэтгэгдэл ( 12 )
Yag ohin uu bavaltsaad l yavj bgaa sh te
Мундаг. Амжилт!
Бахархаж байна
Bayar hurgey. Ohiduudad amjilt husey.
Uneheer baharhaj ogshij baina . Ohiduudaa ta buhen tun udahgui Mongol ulsiin jinhen baataruud baih bolnoo . Odoogoor Tuvshinbayar naiziigaa zodsonoor Mongol baharhaj hundleh hungui bolchood bn . Hurdan olimp bolj bid jinhen baataruudaa olgiidoj avmaar bn shuu !
Баяр хүргэе охидуудаа ... Мундаг байна ...
эрэгтэй баг маан хэцүүхэн болчлоо доо..
Охидууд даа баяр хүргие. Мундаг шүү
Охидууд үнэхээр мундаг байна шүү. Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж байгаа та нартаа баярлалаа. Амжилт.
Saihan medee bn, ohiduuddaa amjilt husie
мундаг юм аа. Охидууд даа амжилт хүсье\n
Монголчууд сагсан бөмбөгөөр дэлхийд өрсөлдөхийг хардаг цаг бас ирдэг юм байж ээ, бахархаж байна шүү охидуудаа