Катар 2022: Мьянмарын шигшээг хасаж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Катар 2022 дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн F хэсэгт Япон, Тажкистан, Киргиз, Мьянмар, Монголын багууд өрсөлдөж байгаа.

Японы баг 15 оноотой тэргүүлж, Тажикстан 10 оноотой удаалан, Киргиз 7, Мьянмар 6, Монголын баг 3 оноотой байгаа билээ.

Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан. Эсэргүүцсэн олон мянган хүн шоронд хоригдож, хэдэн зуун хүн амиа алдсан. Тиймээс Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Мьянмарын багийг тус тэмцээнээс хасах талаар хэлэлцэж эхэлжээ.

Азид 40 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Хэсэг тус бүрийн ялагчид болон хоёрдугаар байр эзэлсэн багуудаас сайн үзүүлэлттэй дөрвөн баг дараагийн шатанд шалгарах юм.

Хэрэв хэсгийн үлдсэн тоглолтууд явагдах зургаадугаар сар хүртэл Мьянмарт байдал намжихгүй бол тус улсыг тэмцээнээс хасна. Хасахаар бол Мьянмартай хийсэн тоглолтын оноонуудыг тэглэнэ гэсэн үг. Тэгвэл хүснэгтийн байдал ингэж өөрчлөгдөнө.


F хэсгийн үлдсэн тоглолтууд

6-р сарын 3

Япон – Мьянмар

6-р сарын 7

Киргиз –Монгол

Япон – Тажикстан

6-р сарын 11

Мьянмар – Киргиз

6-р сарын 15

Тажикстан – Мьянмар

Япон - Киргиз

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(64.119.16.83) 2021 оны 04 сарын 10

Ёоо дахин дахин 00-оороо алуулж дэлхийн элэг доог болж дуусахгүймүү

0  |  0
Bujma(202.126.89.22) 2021 оны 04 сарын 09

Bid suuliin bairand orlo

0  |  0
Zochin(59.153.114.131) 2021 оны 04 сарын 10

Myanmar xasagdlaa ge bidend yamar oorchlolt bxiin?

2  |  0
TETE(192.82.65.61) 2021 оны 04 сарын 08

uls turiin asuudalas hasaj magadgu gsn hesgiinhee eh survaljiig durdaj boloh boluu?\n

0  |  0
Top