Хөлбөмбөг: Шюүичи Масэ Монголын шигшээ багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

“Японы Blaublitz Akita багийн дасгалжуулагчаар 2019 он хүртэл ажиллаж байсан Шюүичи Масэ энэ сараас эхлэн Монголын шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын нэг хэсэг нь юм гэж Японы хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр мэдээллээ.

Масэ 2023 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гэрээ байгуулсан байна. Япон, Монголын шигшээ баг Катар-2022 дэлхийн аваргын тэмцээний Азийн урьдчилсан шатны нэг хэсэгт багтсан ч хоорондын тоглолт дууссан байгаа.

Шюүичи Масэ 2006 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2015-2016, 2017-2018 онд Эхимэ,  2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байв. Англи, испани, хорват, португал хэлтэй. 1996 онд Америкийн United Soccer League-т очсоноосоо хойш Мексик, Гватемал, Сальвадор, Хорват, Сингапурын лигт тоглож байгаад 2002 онд Японд эргэн ирээд зодог тайлсан.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vivat Vita (192.82.90.250) 2021 оны 04 сарын 09

Монголд тавтай морилно уу. Амжилт хүсье.

0  |  0
zochin(59.153.114.202) 2021 оны 04 сарын 10

14:0 арай арай. Лиг миг гээл гайхуулаад байсан чинь бүтэн 1 үе ч гүйж чаддаггүй амьсгаанууд байнлээшдээ. Нөгөөдүүл нь харин адуу шиг л гүйгээд байхын.

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 08

Yanaa odoo shantaraad ykhekh baikhdaa.

0  |  0
Иргэн(202.21.108.228) 2021 оны 04 сарын 10

Үхэр малнуудыг сургахтай адилхан Л юм болох байх даа, яана даа яана

6  |  0
Top