Өнөөдөр Казахстаны хуучин нийслэл Алматы хотын Балаун Шолакийн нэрэмжид цогцолборт сонгомол, чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн эхлэнэ. Энэ сарын 11 хүртэл үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр байрт орсон тамирчид Токиогийн олимпын эрхийг авах юм.
Тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд энэ төрөлд манай улсаас 60 кг-ийн жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди оролцоно. Манай улс одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй чөлөөтөд тус бүр нэг эрх аваад байгаа билээ.
Тэмцээний хуваарь УБ цагаар
4-р сарын 9
Сонгомол
13.00-15.00 Урьдчилсан барилдаан (60, 67, 77, 87, 97, 130 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
19.15-19.45 Нээлтийн ёслол
20.00-23.00 Финалын барилдаанууд
4-р сарын10
Эмэгтэй
13.00-15.00 Урьдчилсан барилдаан (50, 53, 57, 62, 68, 76 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
20.00-23.00 Финалын барилдаанууд
4-р сарын 11
Эрэгтэй
12.30-15.00 Урьдчилсан барилдаан (57, 65, 74, 86, 97, 125 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
20.00-23.00 Финалын барилдаанууд
ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН
Эрэгтэй
57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
97 кг: Өлзийсайханы Батзул
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
76 кг: Очирбатын Бурмаа
Сонгомол бөх
60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди
Сэтгэгдэл ( 6 )
дэмжиж үзмээр байна аль сувагаар гарах юм бол
Эмэгтэй 62, 76-д л магадгуй, бусад нь бол найдваргуй байх аа, айхтар сохор аз нь гийж цоорохгуй л бол
Tv geer gargahgui magadgui match tv gargah bhaa!!! Ene bureldhuun ih shinechlegdsen bn shuu!!! Amjilt husey zaluuchuuddaa
Чмар телевизээр гарах тухай мэлээлэлээ мартсан уу?
Ямар сувгаар гарах юм бол\n
ТВ-ээр гарах болов уу?