NBA: Энтони 15-нд, Леброн 30-нд эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Америкийн сэтгүүлч Марк Стейн НБА-гийн Лос-Анжелес Лейкерс багийн гэмтэлтэй оддын талбайд эргэн ирэх хугацааны талаар шинэ мэдээлэл өглөө.

Баттай эх сурвалжаас авсан гэх тус мэдээлэлд Энтониг энэ сарын 15-нд буюу өөрөөр хэлбэл Лейкерс-ийн Дорнод бүсийн багуудтай хийх цуврал таван тоглолтын дараа талбайд гарна гэж бичжээ.

Харин 14 хоног талбайд гараагүй байгаа Леброн Жеймсийг дөрөвдүгээр сарын сүүлээр тоглоход бэлэн болно гэж Марк Стейн мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top