Бөхийн төрлүүдийн Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн өчигдөр Казахстаны Алматы хотод сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцож буй “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 60 кг-ын жинд хүч үзэв. Тэрбээр 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой хийж оноогоор цэвэр ялагдлаа.
Тажикстаны бөх хагас шигшээд Хятадын бөхөд ялагдсан тул даганх барилдаан гарсангүй. М.Даваабанди эрхийн тэмцээний дараа Азийн аваргад үргэлжлүүлэн өөрийн үндсэн жин 55 кг-д зодоглох юм. Мөн тавдугаар сард Болгарт дахин олимпын эрхийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
Муугаа гайхуулж байгаа биш дээ, энийг нийтэлдэг нь яаж байгаан