Манай 3 бөх БНСУ-ын бөхчүүдээр хоёр давлаа

2021 оны 04 сарын 10

Эхний тойрогтоо ялалт байгуулаад байсан гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, ОУХМ Ц.Намуунцэцэг нар БНСУ-ын бөхчүүдээр хоёр дахь ялалтаа авцгаалаа.

50 кг-ын жинд Цогт-Очирын Намуунцэцэг хоёрдугаар тойргийн барилдаанаа БНСУ-ын Чёон Ми Раныг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан бол 62 кг-д С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон Сёо Йоныг 6:3-аар тус тус ялав. С.Цэрэнчимэд хэсгийн эхний барилдаанаа Узбекистаны Набири Эсенбаеватай хийж 12:3-аар илүүрхсэн билээ. 

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top