Ц.НАМУУНЦЭЦЭГ Алматыгаас Олимпын эрх авчирлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпийн наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа.

Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илт илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпийн эрхээ авав. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top