Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Ирэх лхагва гарагт буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд манай спорт сонирхогчид, ялангуяа холимог тулааны спортын фэнүүдийг маш сонирхолтой нэгэн тулаан хүлээж байна. Энэ өдөр Сингапурын Калланг дахь 12,000 хүний суудалтай Singapore Indoor stadium ордонд холимог тулааны “ONE championship” холбооны “ONE on TNT II” тулаанууд явагдах бөгөөд холимог тулааны 70,3 кг-ийн жинд манай Монголын тулаанч , “Zorky’s MMA” багийн тамирчин, 24 настай Золцэцэгийн Шинэчагтага маань Японы 28 настай Ёшики Накахаратай тулалдах юм. Ё.Накахара нь “Gladiator” холбооны аварга болж байсан бөгөөд жүдо, жюүжицүгээр хичээллэдэг, холимог тулааны рекорд нь 14 ялалт, 5 ялагдал бөгөөд “ONE championship”-т хоёр ялж, нэг ялагдаад байгаа юм.
Харин манай “SHINE” З. Шинэчагтага холимог тулааны амжилт нь 6-2 бөгөөд өнгөрсөн жил “ONE championship” холбооны анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө 55 секунтэд хүнд цохилтоор (КО) буулган авч байсан билээ.
“ONE on TNT II” -ийг 150 оронд шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ үдшийн main card буюу гол тулаанд муай тай боксын эмэгтэйчүүдийн хүнд жинд чансааны хоёр, гуравдугаарт бичигддэг АНУ-ын Жанэт Тодд-Норвегийн Анне Лайн Хогстад хүч үзэх бол холимог тулааны эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн дэлхийн аварга Сингапурын Кристиан Ли цолоо хамгаалах тулаанаа ОХУ-ын Тимофей Настюхинтай хийх юм. Гол тулааныг Америкийн TNT тв сувгаар дөрөвдүгээр сарын 14-ний Америкийн баруун бүсийн оройн 7 цагаас үзүүлэх ажээ. Харин З.Шинэчагтага -Ё.Накахара нарын болон бусад бүх тулааныг Youtubе дахь “ONE’s youtube channel” стриймээр , эсвэл ONE championship апп-аар (АНУ, Япон, Шинэ Зеландаас бусад оронд), мөн Bleacher report live -аар үзэж болох юм.
“ТЦ”-ийн тодруулга: Холимог тулааны “ONE championship” холбоо ( промоушн) нь 2011 онд байгуулагдсан бөгөөд холимог тулаан, муай тай, кикбоксын төрлөөр тэмцээн зохион байгуулдаг, төв нь Сингапурт байрладаг.
Холимог тулааны хамгийн томд тооцогддог Америкийн UFC, Bellator холбоодын дараа нэр хүнд, эрэмбээрээ ордог.
Сэтгэгдэл ( 4 )
Дэмий юм сурталчлаж байх юм даа, хүнийг чоно болгодог хэрцгий, харгис спорт
Амжилт, бахархмаар тулалддаг шүү, өчиг боолтоос болгоомжлоорой, дахин ялалт
tharai ymar herthgii yum be ene zaluu tai ymar azgui emegtei ehner n boloh boldoo ⁉️ daguulj yavhad hun baitgui araatan amitan urgeh yum bna
Eejee ymar aihtar tsarai we haha