Кирибаямагийн дэвжээний туслах багш халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр “Мичинокү дэвжээний залуу бөхчүүдийг хариуцсан туслах багш Фүкүносато шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо” гэж мэдэгдлээ.
 


Фүкүносато өнөөдөр өглөө өндөр халуурч, ядарч цуцах шинж илэрсэн тул эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрээр одоогийн байдлаар гэртээ тусгаарлагдсан байгаа ч удахгүй эмнэлэгт шилжүүлэх гэнэ.

Одоогийн байдлаар тус дэвжээний бөхчүүдээс халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ч Эрүүл мэндийн газраас хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байна.

Сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын сүүлээр ахмад ояката, засуул нарыг Кокүгикан ордонд вакцинжуулалтад хамруулах юм. Харин сүмочдод зургаадугаар сард мөн Кокүгикан ордонд вакцин тарихаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.159) 2021 оны 04 сарын 11

Тэнд япон коронагийн халдвар ав аа л биз, маньд ямар хамаа байна, өөр ярьж хэлчихээр сонин юм олддоггүй юу

0  |  0
Top