Эмэгтэй чөлөөт бөх: Олимпын эрх авсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Өчигдөр Казахстаны Алматыд чөлөөт бөхийн Ази тивийн олимпын эрхийн тэмцээн болж, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.

Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин бүрт 16 бөх барилдахаас тус бүр 2 эрх үлдээд байгаа. Одоогийн байдлаар манай улс эмэгтэй чөлөөт бөхөд 62 кг-аас бусад жинд эрх аваад байгаа билээ. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй. Хойд Солонгосын тамирчид коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн олимпийн наадамд оролцохгүй гэж мэдэгдсэн. Тэд эмэгтэй 53, 62 кг-ын жинд эрх аваад байсан. Гэхдээ энэ талаар ДБНХ-ноос ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана.

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

50 кг: Азербайжан, Румын, Казахстан, ОХУ, Украин, Хятад, Куба, АНУ, Болгар, Турк, Тунис, Нигер, Япон, Монгол.

53 кг: Хойд Солонгос, Япон, Хятад, Энэтхэг, Грек, Польш, Беларусь, Швед, Куба, АНУ, Камерун, Гуам, Монгол, Казахстан.  

57 кг: Япон, Хятад, Нигер, Беларусь, Польш, Молдав, Болгар, Украин, Мексик, АНУ, Тунис, Гвиней, Монгол, Энэтхэг.

62 кг: Киргиз, Болгар, Япон, Швед, Унгар, Хойд Солонгос, Украин, Латви, Бразил, АНУ, Тунис, Нигер, Хятад, Энэтхэг.

68 кг: АНУ, Швед, Монгол, Герман, Украин, Япон, ОХУ, Франц, Канад, Куба, Нигер, Египет, Хятад, Киргиз.

76 кг: АНУ, Япон, Герман, Эстони, Хятад, Казахстан, ОХУ, Беларусь, Канад, Бразил, Египет, Тунис, Монгол, Киргиз.

Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд

5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 11

Бөхийн орон Монголын бөхчүүд Хятадад ялагдаад арчаагаа алдах юм. Тээр жил БатЭрдэнэ ид байхдаа Хятадын бөхөд ялагдаж байсныг тод санаж байна. Хятад бөхийн орон биш.

0  |  0
Top