Олимпын эрхийн тэмцээнд түрүүлсэн Б.Болортуяагийн барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд манай таван тамирчнаас 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрх авлаа.

Б.Болортуяа эхлээд Казахстаны Татьяана Ахметоватай барилдаж, 9:10 ялагдсан.

Ватансултон Шакаршоева (Тажикстан) – Б.Болортуяа 0-10

Хагас шигшээд Б.Болортуяа Тайваний бөх Meng Hsuan HSIEH-ийг цэвэр ялсан.

Финалд Татьяна Ахметоватай (Каз) барилдах байсан ч өрсөлдөгч гарч ирсэнгүй.

53кг

1) Б.Болортуяа (Монгол)

2) Татьяна Ахметова (Каз)

3) Meng Hsuan HSIEH (Tайвань)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top