“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд манай таван тамирчнаас 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрх авлаа.
57 кг-д ОУХМ Б.Хонгорзул эхний тойрогт Узбекистаны Шокхида Ахмедоваг 10:0 ялсан.
Хоёрдугаар тойрогт Киргизийн Назира Марзбек Кызыг 10:0 ялсан.
Хагас шигшээд Өмнөд Солонгосын Jieun UM-ийг мөн л 10:0.
Финалд Энэтхэгийн Anshu ANSHU-г 7:4 ялж, түрүүллээ.
57кг
1) Б.Хонгорзул (Mонгол)
2) Anshu ANSHU (Энэтхэг)
3) Шокхида Ахмедова (Узбекистан)
Сэтгэгдэл ( 2 )
Хонгорзулаа дэлхийд аваргалаарай бүх тэмцээнүүдэд бүгдий нь цэвэр тавиарай. Тэгэж байж аваргална. Манайхан мөнгө, хүрэл аваад баясаад тэнэгтдэг. Тэгэхгүй зөвхөн 1 р хүн болно шүү.
Мундаг мундаг