“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд манай таван тамирчнаас 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрх авлаа.
50 кг-д таван бөх тойргоор барилдсан.
Ц.Намуунцэцэг эхлээд Энэтхэгийн Seema SEEMA-г цэвэр ялсан.
Дараа нь Өмнөд Солонгосын Miran CHEON-ийг 10:0 ялсан.
Узбекистаны Даулетбайк Якшимуратоваг 12-1 ялав.
Японы Сүсакид 0:10 ялагдсан.
50кг
1) Юи Сүсаки (Япон)
2) Ц.Намуунцэцэг (Mонгол)
3) Даулетбайк Якшимуратова (Узбекистан)
Сэтгэгдэл ( 0 )