“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд манай таван тамирчнаас 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрх авлаа.
76 кг-д таван бөх тойргоор барилдсан.
О.Бурмаа эхлээд Энэтхэгийн Pooja POOJA-г 5-1 яллаа.
Дараа нь Өмнөд Солонгосын Seoyeon JEONG-ийг 6:3 яллаа.
Киргизийн Айпери Медет Кызыд 0:10 ялагдлаа.
Сүүлийн тойрогт Узбекистаны Шахрибону Эллиеваг цэвэр яллаа.
76кг
1) Айпери Медет Кызы (Kиргиз)
2) Burmaa OCHIRBAT (Mонгол)
3) Pooja POOJA (Энэтхэг)
Сэтгэгдэл ( 3 )
Oo medehgui gahailtaa zuil alga japand orhontoi hulgain heregtei odoo tokioyavbal shuud eruu shoron bolno orond ni oor zaluu hun yavna
нас нь явсан ч эрхээ аваа ясны тэвчээртэй гайхалтай тамирчин юм даа, амжилт хүсье.
Бурмаа мундаг байна аа. Гайхалтай. Тамирчидаа баяр хүргэе. Амжилт.