Рэй Хигүчи ард түмнээсээ уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Казахстаны Алматыд явагдаж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн олимпын эрхийн тэмцээний 57 кг-д барилдах байсан Японы бөх, олимпын мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт Рэй Хигүчи өнөөдөр өглөө жин үзэлтээр жиндээ орж чадалгүй хасагдсан билээ. Тэр эхний тойрогт манай Түмэнбилэгийн Түвшинтулгатай барилдах ёстой байсан юм.

Эрхийн тэмцээний эхний 2-т орсон бөх Токиогийн олимпын эрх авна. Эрхийг тамирчинд биш улсад олгодог ч Японы бөхийн холбооны дүрэм ёсоор эрхээ авбал Хигүчи олимпын шигшээд багтах ёстой байв.

Японы бөхийн холбооны Гүйцэтгэх захирал Нишигүчи Хигэки “Жин үзэх байранд очиход 250 грамм илүү байсан. Дүрэм ёсоор 30 минутад жиндээ орохоор болж, хасаж байсан ч сүүлийн 50 грамм дээр яаж ч чадсангүй. Хамт явсан бид ч сайн ажиллаж чадсангүй. Хүлцэл өчиж байна” гэсэн байна.

Хигүчи Рэй ч ард түмнээсээ уучлал гуйжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 13

Бүх юмныхаа үсийг хусахгүй дэ...50гр

0  |  0
Зочин(66.181.161.5) 2021 оны 04 сарын 13

66.181.186.159 энэ яасан тэнэг бөгс вэ

1  |  1
Төрхүү(211.36.142.227) 2021 оны 04 сарын 12

Зохион байгуулагч орон эрх авахгүй орно\n

0  |  0
Зочин(192.82.70.142) 2021 оны 04 сарын 12

Уучлаарай энэ бол өөр хэрэг нэг хариуцлагын асуудал нөгөөх нь дэлхийг хамарч байгаа амьсгалын замын өвчин

0  |  0
зочин(66.181.186.159) 2021 оны 04 сарын 12

Соёлтой улс арай өөр юм аа, манай жүдогийнхон бол хариуцлагагүйгээсээ болж бүтэн багаараа хасагдчихаад өөрсөддөө хир халдаахгүй нөгөө муу ковид л буруутай гэсэн юм яриад л биеэ өмөөрөөд сууж байна ш дээ

1  |  3
Top