Казахстаны Алматы хотод болж буй Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээний 125 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн тамирчдаас долоо (одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 5 эрх аваад байна), Казахстанаас тав дахь эрхийг авчирлаа. М.Лхагвагэрэл тэгшитгэлд Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпийн наадмын эрхээ халаасалсан.
Тэрбээр алтан медалийн төлөө хоёр жилийн өмнө нь Улаанбаатарын дэвжээнд 23 хүртэлх насны Азийн аваргын финалд ялагдаж байсан Казахстаны Юсуп Батырмурзаевтай орой нутагт нь даагаа нэхнэ.
Хэдийгээр өнөөдөр хүч үзсэн бусад залуучууд маань олимпийн эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хүүд баяр хүргэе, сайн байна. Бэлтгэлийг нь хангах хүн байхгүй л байгаа болов уу. Хоёр Мөнхийн сайн байсан нь Эрдэнэ-Очир, том Санаа гэж хоёр мундаг бөх бэлтгэлийг нь хангаж байсны ач байсан юм шүү.
За энэ бид хоёрын олимпын эрх ч дээ мэдэхгүй, муу эрд халдага дараа гэдэг л болох байхаа даа, ямар ч нэмэргүй илүү зардал чирэгдлийн л нэмэр болно доо
Ундэсний бөхөд гарч барилддаг үндэсний бөх нэртэй 1000” гахай” нэг нь ч Чөлөөт ,Жүдо, Сонгомол бөхөөр барилддаггүй ёрын шүү. Хуучин Баянмөн Мөнхбат бүгд, Өсөхбаяр Сумьяабазар Сүхбат нар чөлөөтөөр барилддаг байсан болохоор гүзээгүй, хурдан, уран, гоё биетэй байлаашт
Маш муу бна, ямарч техник , ямарч ялах идэвх,, зориг байхгүй, үхээнц байлаа. Дасгалжуулагч нарыг солих шаардлагатай. Яаралтай...
Tv -r garch bna u\n