Эрэгтэй чөлөөт бөх: Олимпын эрх авсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Өнөөдөр Казахстаны Алматыд Ази тивийн чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.

Токиогийн олимпын эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрт 16 бөх барилдахаас тус бүр 2 эрх үлдээд байгаа. Одоогийн байдлаар манай улс эрэгтэй чөлөөт бөхөд 65, 125 кг-ийн жинд эрх аваад байна. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй. Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана.

ОХУ 125, АНУ 65 кг-д эрхгүй байгаа бол Иран бүх жинд эрх авчээ.

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау, Узбекистан, Хятад.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал, Киргиз, Иран.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау, Узбекистан, Иран.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигер, Узбекстан, Хятад.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк,  Алжир, Тунис, Иран, Узбекистан.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет, Казахстан, Монгол.

Үлдсэн олимпын эрхийн тэмцээн

5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top