Монгол бөхчүүдийн өнөөдрийн барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй зургаан жингийн барилдаан боллоо. Эрчүүдээс 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпын эрх авч, бусад нь чадсангүй.

57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рэй Хигүчитэй таарсан ч япон бөх жиндээ орж чадсангүй. Дараагийн тойрогт БНХАУ-ны Ли Минхуд 1:2-оор ялагдснаар олимпын эрхгүй болж, хүрэл медалийн төлөө барилдах болсон. Жин их хассан нь нөлөөлөх шиг боллоо.

74 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 1/4 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн түрүүтэй Узбекистаны Бекзод Абдурахмановт оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.

86 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг мөн шөвгийн наймд “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сосүкэ Такатанид 1:2-оор ялагдав.

97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул тэгшитгэлийн барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга БНСУ-ын бөх Сёо Мин Вонтой хүч үзэж 1:2-оор ялагдлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн. (192.82.90.121)  2025 оны 03 сарын 13

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаачээ.

1  |  0
зочин (66.181.186.159)  2025 оны 03 сарын 13

Сайхан шалны алчуурууд юм аа, яах ч гэж явдаг юм бэ, гэртээ л хэвтэж байхгүй

1  |  0
Top