МҮБХ I Баяр наадмын тухай хуулийн төсөлд ирсэн саналууд 

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс нээлттэйгээр олон нийтээс хүлээн авчээ. 

Энэхүү хуулийн төсөлд судлаач, хууль эрх зүйч, бөх сонирхогчид, бөхчүүдээс нийт 34 санал ирсэн байна. Дээрх ирүүлсэн саналын 94% нь (32 санал оруулагчид нь) хуулийн төсөлд доорх байдлаар санал давхардасныг нэгтгэжээ. Үүнд,

2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам 

2.3. Үндэсний их баяр наадмын улс, аймгийн баяр наадмыг долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.

2.3.1. Нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд тэмдэглэнэ.

2.3.2 Тэмдэглэлт ой тохиож байгаа аймгийн наадмын товыг Засгийн газар, сум дүүргийн ойн товыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтооно.

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга олгох бөгөөд тухайн наадмын сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг тус тус олгоно.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

7.1. Улсын баяр наадамд 10 жил тутам тэгш ойг давхцуулан 1024 бөх,  тэгш ой тохиогоогүй  баяр наадамд 512 бөх барилдана.

7.2 Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:

7.2.1. Тав давсан бөхөд улсын начин;

7.2.2. Зургаа давсан бөхөд улсын харцага;

7.2.3. Долоо давсан бөхөд улсын заан;

7.2.4. Найм давсан бөхөд улсын гарьд;

7.2.5. Ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;

7.2.6. Улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;

7.2.7. Улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;

7.2.8. Улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга;

7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 10 давж түрүүлбэл улсын аварга,

7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл ээлжит чимэг;

7.2.11. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга; 

7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;

7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга; 

7.2.14.  Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.

7.4. Аймгийн баяр наадамд 16 нас хүрсэн бөхчүүд барилдах бөгөөд аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох  тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.

7.4.1. Тэгш ой тохиогоогүй жилүүдэд аймгийн баяр наадамд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

7.8. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.

7.8.1. Аварга цолтой бөхийг  эрэмбэлэхдээ 512 бөх барилдсан наадамд 2 удаа 9 давж түрүүлсэн аварга цолтон, 1024 бөх барилдсан наадамд 1 удаа 10 давсан аварга цолтны өмнө эрэмбэлэгдэнэ.  Энэ заалтыг Засгийн газраас 2018 оноос эхлэн баталж, хэрэгжүүлж байгаа бөхийн бөхийн барилдааны дүрэмд оруулж болно.

7.9. Бөхийг цол амжилтаар нь эрэмбэлэх бөгөөд 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан өдрөөс өмнө цол авсан бөхчүүдэд энэ заалт хамаарахгүй болно.

10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16 ба 32-т үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг допингийн (Допингийг сэргээш гэж орчуулсан нь утга зүйн хувьд оновчгүй байгаа тул Олон улсад хэрэглэж байгаа нэрээр оруулах санал) шинжилгээнд заавал оруулна.

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, Олон улсын допингийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна. (Жич: Допингийг хариуцлагыг Засгийн газраас 2018 оноос эхлэн баталж, хэрэгжүүлж байгаа бөхийн барилдааны дүрэмд давхар оруулж болно. Мөн "Их Эе"-ийн хурлаар батлах МҮБХ-ны шинэчлэн боловсруулж байгаа дүрмийн “...Бөхийн ёс зүй, хариуцлага...” заалтад допингийн асуудал тодорхой тусгагдаж байгаа).

Одоогоор хуулийн төслөөс хасагдаад байгаа заалтууд

7.1.1. Улсын баяр наадмын тэгш ойн жил Монгол Улсын харьяалaлгүй монгол хэлтэй, монгол үндэстэн бөхийг  16 хүртэлх тоонд хязгаарлаж, урин барилдуулж болно. (Шалтгаан нь наадмаас бусад бүх барилдаанд монгол туургатанууд барилдах нь нээлттэй байгаа бөгөөд Үндэсний их баяр наадам олон улсын тэмцээнтэй агуулга нэг болох талтай байгаагаас)

7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд 512 бөхийн барилдаанд үзүүр түрүүнд 2 ба түүнээс дээш шалгарсан гарьд цолтон 8 давбал улсын арслан; (Шалтгаан нь үүнийг цол дүйцүүлж олгохтой холбогдуулан үзэх  тул бусад цолонд шууд хамаарах  учир)

7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давж үзүүрлэвэл улсын арслан, 10 давж түрүүлбэл  чимэгтэй улсын арслан; (Шалтгаан нь 10 жил тутам 1024 бөх барилдах тул...)

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.0) 2021 оны 04 сарын 15

Энэ жилээс 5/1-н гэхэд улсад барилдах бөхчүүдийг бүртгээд допингийн шинжилгээ авмаар юмаа. Наадам болоод өнгөрдөг ард нь баахан допинг хэргэлсэн хүмүүс цол авчихсан шүүх энэ тэр болоод шал утгагүй. Жнь энэ жил 1024 барилдах юм чинь 1200-г ч юмуу бүртгээд, шинжилгээг 5/15- нд авахад хариу наадмаас өмнө гарна шд. Бүдэрсэн бөхийг хасаад бүдрээгүйгээс нь цолны эрэмбээр 1024 гүйцээгээд барилдуулвал хар сэргүй сайхан наадам үзчих юмдаа.

0  |  0
battumur_t@yahoo.com(203.91.115.51) 2021 оны 04 сарын 13

2007 оноос өмнө олгосон тойрогийн цолийг яаж шийдэх вэ? бүгдээрээ л бах хүн шүү дээ 100 жилээсээ өмнө баталгаажуулсан н ээр байх аа тойргийн цолтой олон бах байхгүй шүү дээ

0  |  0
Tumurhuu(66.181.161.45) 2021 оны 04 сарын 13

sumin tsoltoi buhchuudig erembeleh asuudlig shiidej ogoochee

0  |  0
санжав(103.43.79.162) 2021 оны 04 сарын 13

16-45насны эр хүн барилдана,өндөр цолтой бөх 45-с дээш насандаа 1удаа зодог тайлах ёслрл хийх зорилгоор барилдаж болно, улсын наадамд улс,аймаг сумын цолтой бөх л барилдана, аймагт аймаг,сумын цолтон л барилдана суманд цолгүй болон сумын цолтон л барилдахгүй бол улсын цолтон суманд найраа хийдэг 1-н даваанд оноолт шударга бус болдог гээд засах юм олон байнаа

1  |  0
зочин(66.181.186.159) 2021 оны 04 сарын 13

Ер нь энэ үндэсний бөх гээч юманд иж бүрэн шинэчлэл хэрэгтэй, цолоо хамгаалж чадахгүй бол цолыг нь хураадаг, бууруулдаг болгох хэрэгтэй, сумо чинь энэ үндэсний бөх гээч балай юмны дэргэд хамаагүй шударга юм гээч

1  |  0
Заагч(202.9.46.227) 2022 оны 05 сарын 20

Ямар дампуу заалтууд вэ? түрүүлээгүй арслан цолтон 1024 бөхөд аварга өгнө гэж юу байх вэ дээ элий балай заалтаа болио.

0  |  2
Зочин(103.229.121.119) 2021 оны 04 сарын 12

Допинг хэрэглэхийг хориглохгүй

0  |  0
Зочин(103.229.121.119) 2021 оны 04 сарын 15

Цол авсан бөх 3 жил тасралтгүй барилдаж дор нэг удаа цолоо батална. Чадаагүй бол улсын цолыг хурааж авч хүчингүй болгоно.

0  |  1
Top