Казахстаны Алматы хотноо Ази тивийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн болсон. Тус тэмцээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийг удирдан оролцсон Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П.Буяндэлгэр нь өнөөдөр /2021.04.12/ болсон Азийн бөхийн холбооны их хурлаар Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдлоо.
Тус зөвлөлд Өмнөд Солонгос, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 улсын төлөөлөгчид сонгогдсон байна. Энэ нь Монголоос анх удаа эмэгтэй хүн Азийн бөхийн холбооны Удирдах албанд сонгогдсон анхны тохиолдол боллоо.
П.Буяндэлгэр нь "Улаанбаатар спорт менежмент" ХК-д гадаад харилцааг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Франц, орос, англи, хэлтэй.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )