Казахстаны Алматы хотын Hilton зочид буудалд өнөөдөр (2021.04.12) Азийн бөхийн зөвлөлийн чуулган боллоо.
Чуулганд ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович, дэд ерөнхийлөгч Михаил Маиашвили, Ахролжан Рузиева, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Замель Аль-Шахрани нар урилгаар оролцсон юм.
Чуулганаар Азийн бөхийн зөвлөлийн 2020/2021 оны санхүүгийн тайлан, хэрэгжүүлж буй төслүүдийг хэлэлцлээ. Мөн гишүүн 24 орны төлөөлөгчид Зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд оролцлоо.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульд дараахь төлөөлөгчид сонгогдож, дөрвөн жил ажиллахаар болов.
1. Турлыханов, Даулет (Казахстан)
2. Ли, Кеннет Оливер (БНСУ)
3. Жанг, Йе (Хятад)
4. Аль Магреби, Абдулла (Йемен)
5. П.Буяндэлгэр (Монгол)
6. Фүкүда, Кожи (Япон)
7. Турганбаев, Мелис (Киргиз)
Гүйцэтгэх зөвлөлийн сонгуулийн дараа Азийн бөхийн Зөвлөлийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.
Шинэ гишүүд санал нэгтэйгээр Казахстаны Даулет Турлыхановыг Ерөнхийлөгчөөр сонголоо. Даулет энэ албан тушаалд 2017 онд сонгогдсон бөгөөд ийнхүү дахин 4 жил ажиллахаар болж байна. Харин дэд ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгосын Кеннет Ли сонгогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )