ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович энэ өдрүүдэд Казахстанд чөлөөт бөхийн Азийн АШТ үзэж сонирхож байгаа.
Лалович энэ албаныхаа хажуугаар мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Сонирхогчдын боксын холбооны үйл ажиллагааг зохицуулах тусгай хорооны даргаар ажилладаг билээ. Боксын спорт өндөр хөгжсөн Казахстаны сэтгүүлчид түүнээс ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдаад байгаа АИБА холбооны талаар асууж сонирхлоо.
Ненад Лалович “Юуны өмнө би сонирхогчдын боксын олимпын тэмцээнийг зохион байгуулах ОУОХ-ны ажлын хэсгийн гишүүн биш гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Энэ хэсгийг Моринари Ватанабэ ахалж, эрхийн тэмцээн, олимпын боксын тэмцээнийг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар ОУОХ нь АИБА-тай ямар ч холбоогүй байна. Олон улсын сонирхогчдын боксын холбоо ОУОХ-ноос тавьсан шаардлагыг биелүүлж байгаагаа харуулах гэж нэг удаа оролдсон. Би Сонирхогчдын боксын холбооны үйл ажиллагааг зохицуулах тусгай хорооны дарга ч шийдвэрийг ганцаараа биш хорооны бүх гишүүд гаргах юм.
Сонирхогчдын боксын байдал маш хүнд байгаа. АИБА холбоо олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхгүй. АИБА-г бид 2019 онд ОУОХ-ны гишүүнчлэлээс хассан. Харамсалтай нь тэнд ямар ч өөрчлөлт, шинэчлэл болсонгүй. Бид боксын спортыг улс төр, авлигаас ангид эрүүл болгохын төлөө тэмцэж байна.
АИБА-г хассан ч бид боксчдыг олимпод оруулах талаар ажилласан. Тамирчдыг хасвал олимпын үзэл санаанд харшилсан үйл явдал болох тул бид тамирчдаа дэмжиж байгаа. Сонирхогчдын боксын хувь заяаг Токиогийн олимпын дараа шийдэх болно” гэж хариулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс.\n whatsapp us 393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)
Энэ нехер боксыг олимпын терлеес хасна гэж томорч байхын оронд еерийгее хичээвэл зохилтой, боксоос емне челеет олимпын терлеес хасагдчихсан байхад гайхах юм огт байхгуй шуу дээ