Сонгомол: М.Даваабанди нэг ялж, нэг ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Казахстаны Алматы хотын Балуан Шолакийн нэрэмжит цогцолборт сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Тэмцээн сонгомол барилдааны төрлөөр эхэлсэн бөгөөд манай улсаас 55 кг-ийн жинд М.Даваабанди ганцаараа барилдлаа.

Манай бөх тэгшитгэлийн барилдаанд Казахстаны Жансерик Сарсенбаевтай таарч, 13:5 ялсан.
 


Дараагийн тойрогт Poya Soulat DAD MARZ (Иран)-д 0:8 ялагдлаа.
 


55кг

1) Yu SHIOTANI (Япон)

2) Бахоромов Ильхом (Узбекистан)

3) Абдулаев Нурмухаммет (Киргиз)

3) Poya Soulat DAD MARZ (Иран)

Дөрөвдүгээр сарын 14, Лхагва

16:30 - 19:30 – Сонгомол 60-67-72-82-97кг, урьдчилсан болон дагах барилдаан

19.30 - 20.30 – Эмэгтэй чөлөөт бөхийн сугалаа

23:00 - 02:00 – Сонгомол 60-67-72-82-97кг. Финалын барилдаан, шагнал гардуулах ёслол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top