Чөлөөт бөхийн ААШТ: Монгол бөхчүүдийн оноолт

2021 оны 04 сарын 14

Казахстаны Алматыд сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Тэмцээн сонгомол барилдаанаар эхэлсэн бөгөөд маргааш эмэгтэйчүүд тэмцээндээ орно. Өнөөдөр эмэгтэйчүүдийн тэмцээний сугалаа, оноолт явагдлаа.

Эмэгтэй 50 кг-ийн жинд 6 бөх зодоглоно. Нандинцэцэгийн Анударь эхлээд Энэтхэгийн  Seema SEEMA-тай таарсан. Дараагийн тойрогт  Казахстаны Валентина Ивановна Исламоватай барилдах юм.

53 кг 6 бөхтэй. Ганбаатарын Отгонжаргал  эхлээд Энэтхэгийн Винеү Винештэй барилдана. Дараа нь Тайванийн Meng Hsuan HSIEH-тэй таарсан.

55 кг-д 4 бөх тойргоор барилдана. Мөнхболдын Дөлгөөн эхлээд Узбекистаны Мадина Усмонжоноватай, дараа нь Казахстаны Айша Уалишан, Өмнөд Солонгосын Hyungjoo KIM барилдах хуваарьтай.

57 кг 7 бөхтэй. Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Киргизийн Назира Марсбектэй, дараа нь Узбекистаны Севера Эшмуратова, Энэтхэгийн Anshu ANSHU-тай таарсан.

59 кг-ийн жинд 6 бөх барилдана. Баатаржавын Шоовдор эхний тойрогт Энэтхэгийн Сарита Саритатай таарчээ. Дараа нь түүнийг Казахстаны Диана Каюмоватай барилдана.

62 кг-д 7 бөх барилдана. Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкагийн Deepika WEERABAHU-тай таарсан. Дараагийн тойрогт түүнийг Узбекистаны Rushana ABDIRASULOVA хүлээж байна.

65 кг-д 6 бөх барилдана. Зоригтын Болортунгалаг Узбекистаны Ariukhan JUMABAEVA-тай барилдаад дараа нь БНСУ-ын Hanbit LEE-тэй таарлаа.

68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Ниша Нишатай эхлээд барилдана. Дараа нь БНСУ-ын Eun Sun JEONG-тэй таарсан.

72 кг-д 4 бөх тойргоор барилдана. Энхбаярын Цэвэгмэд, Энэтхэгийн Дивя Какран, Казахстаны Жамила Бакбергонова, Өмнөд Солонгосын Sujin PARK нар өрсөлдөх юм.

76 кг 6 бөхтэй. Найгалсүрэнгийн Загардулам Киргизийн Aiperi MEDET KYZY, дараа нь Казаххстаны Elmira SYZDYKOVA-тай таарсан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.189.227) 2021 оны 04 сарын 15

Вьетнам тийм сайн юм уу?\n

0  |  0
Nergyi(192.82.68.192) 2021 оны 04 сарын 16

Shoovdor Olimpiin erh avsan u O

0  |  1
Цэцэнбилэг(64.119.20.239) 2021 оны 04 сарын 17

Бүгдээрээ түрүүлэх боломжтой. Япон, хятад, хойд солонгос, вьетнам ч оролцоогүй байгаа

1  |  0
h(54.39.97.41) 2021 оны 04 сарын 14

Manaihan chandnaa

0  |  0
Top