Буудлагын тамирчид олон улсын онлайн тэмцээнд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Индонези улсын Буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн цуврал тэмцээний энэ удаагийн тэмцээнд олимпын наадамд бэлтгэж буй тамирчид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
 

  • 10 метрийн хийн гар бууны дасгалд ОУХМ  Э.Даваахүү 584 оноогоор алтан медаль,
     
  • 10 метрийн хийн урт  бууны дасгалд ОУХМ  Н.Баяраа  629.2 оноогоор алтан медаль,
     
  • 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  О.Есүгэн 629.7 оноогоор алтан медаль,
     
  • 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  Э.Энхмаа  628.9 оноогоор мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Монголын буудлага, спортын холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top