Монголын олимпын таэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэллээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Киргиз улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.
Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд хоёр нь буюу 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд, “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 15-20-нд Ливан улсын Бейрут хотноо зохиогдох юм.
МҮОХ
Сэтгэгдэл ( 1 )
avgai huhdte gedsee ynjuulj mahan tolgoilson temuujin huuhduudiin zai bugluj monopoldoj yavaha bolivol taarna