Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав.
57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 1/2 шигшээд А.Батцэцэг эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр, Х.Болортуяа Ирина Кузнецоваг 7:1-ээр, З.Болортунгалаг Тайваний Пай Син Пинийг цэвэр ялсан. Түүнчлэн 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ. Харин 53 кг-л барилдсан ОУХМ Г.Отгонжаргал хэсэгтээ хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлээд байна.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
53 кг
Хүрэл медалийн төлөө - Hyunyoung OH (KOR) - Ассылзат Сагымбай (KAZ)
ФИНАЛ - Vinesh VINESH (IND) - Meng Hsuan HSIEH (TPE)
57 кг
Хүрэл медалийн төлөө - Shinhye LEE (KOR) - Алтынай Сатылган (KAZ)
ФИНАЛ - Anshu ANSHU (IND) - Battsetseg ALTANTSETSEG (MGL)
62 кг
Хүрэл медалийн төлөө - Рушана Абдирасулова (UZB) - Ирина Кузнецова (KAZ)
ФИНАЛ - Айсулуу Тыныбекова (KGZ) - Bolortuya KHURELKHUU (MGL)
65 кг
Хүрэл медалийн төлөө - Hanbit LEE (KOR) - Hsin Ping PAI (TPE)
ФИНАЛ - Sakshi MALIK (IND) - Bolortungalag ZORIGT (MGL)
72 кг
Тойрог 3
Tsevegmed ENKHBAYAR (MGL) - Жамила Бакбергенова (KAZ)
Divya KAKRAN (IND) - Sujin PARK (KOR)
Сэтгэгдэл ( 2 )
Зочин нэрт хужаа минь шавар хэрмэндээ вирусээ идээд чадар чам шиг хужаа Монголыг мэдлээ юу хуцна биз.
Энэ жаахан хулхи талдаа тэмцээн бололтой, юу юугүй л алт, мөнгө авцгаагаад, жирийн үед хэзээ ийм байлаа, шалны л улс байсан ш дээ