Польш улсын Кельце хотноо энэ сарын 10-24-ний өдрүүдэд сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдаж байна.
Нийт 66 орны 487 тамирчин оролцож байгаа тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин, 3 дасгалжуулагч багшийн хамт оролцож байна.
Тэмцээний салхийг хагалж, Баярсайханы Алтантулга хамгийн түрүүнд рингэнд гарсан. 57 кг-д манай тамирчин Молдавын Витали Прискуруг 3:0 яллаа. Шүүгчид 28:28, 28:28, 29:27, 29:27, 29:27 оноо өгчээ.
Эмэгтэй 48 кг-д Т.Номин-Эрдэнэ Казахстаны Серик Назэркэд 0:5 ялагдлаа.
Ганзоригийн Бадмаараг 60 кг-д Чехийн GAJDOVA Veronika-тай тоглож, 2:3 ялагдлаа. Гурван шүүгч чех тамрчинд, хоёр шүүгч манай тамирчинд 28:29 оноо өгсөн байна.
Г.Ган-Эрдэнэ 60 кг-д Кубын Монтерод 4:1 ялагдсан.
Энхзоригтын Сүхбат 52 кг –д Германы MESSINEO Francesco-г 5:0 ялсан.
Э.Сүхбат Энэтхэгийн боксчин Викасыг 4:1 ялсан.
Асхар Жандос 69 кг-д Таиландын KADAMDUAN Rattapol-г 4:1 ялсан.
Эмэгтэй 51 кг-д Алтанбек Хулан Украины Дарья~Ольга Хутаринаг 4:1 буулган авлаа.
Сэтгэгдэл ( 3 )
aiba shinechlegdsen yum alga daa. 60kg d tulaldsan gan erdene kubiig hojchihson bn sh dee. kub togloltiin suul hesgeer gaigui 2 tsohilt hiisniig tootsvol busad uyed zuuraldsaar l duuslaa. iordanii shuugchees busad ni onoo bhad harahiig hussengui yu tiim l zuil bolloo. yer ni boxiig tsohilt onosoniig ni mederdeg touch hiimeer yum bn daa tehnologiin devshliig ashiglaad\n
Ga Erdene gej mundag boxchin garch irj bgaan bn daa.cubiig barag hojchloo shdee.gar hundtei sain boxer bolohnee
Боксчиддоо амжилт хүсье