С.Билгүүн, Ч.Алтангэрэл хоёр хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Казахстаны Алматыд сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 57-65-70-79-97 кг-ийн барилдаанууд болж байна.

57кг

2017 оны Азийн дэд аварга ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлийн барилдаанд өнгөрсөн жилийн Бүх Японы аваргын мөнгөн медальт Японы Юүки Такешитад 3:3-аар ялагдлаа. Манай бөх 3:1-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд хоёр оноо алдаж ялагдал хүлээв.
 

  • Хүрэл медалийн төлөө – Muhammad BILAL (PAK) vs. Yuto TAKESHITA (JPN)
  • Nodirjon SAFAROV (UZB) vs. Ali M M ABURUMAILA (PLE)
  • ФИНАЛ - Kumar RAVI (IND) - Alireza Nosratolah SARLAK (IRI)

65кг

Спортын мастер Сармандахын Билгүүн шөвгийн наймын барилдаанаа Тажикистаны Жамшед Шарифовтой хийж 4:0-ээр яллаа. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн алдарт Бажранг Пуньяд цэвэр дарууллаа.
 

  • Хүрэл медалийн төлөө – С.Билгүүн (MGL) - Yongseok JEONG (KOR)
  • Morteza Hassanali GHIASI CHEKA (IRI) - Nodir RAKHIMOV (UZB)
  • ФИНАЛ - Bajrang BAJRANG (IND) - Takuto OTOGURO (JPN)

70кг

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн шөвгийн наймд БНСУ-ын Ли Сун Боныг 7:0-ээр илүүрхэж яваад өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдан, даруулж цэвэр ялагдав.
 

  • Хүрэл медалийн төлөө –  Karan KARAN (IND) vs. Seungbong LEE (KOR)
  • Islambek OROZBEKOV (KGZ) vs. Perman HOMMADOV (TKM)
  • ФИНАЛ - Sirojiddin KHASANOV (UZB) - Syrbaz TALGAT (KAZ)

79кг

“Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Дамжингийн Батзул шөвгийн наймд Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, эзэн орны туршлагатай бөх Галимжан Уссербаевтай хүч үзэж 3:4-өөр ялагдав.
 

  • Хүрэл медалийн төлөө – Saiakbai USUPOV (KGZ) vs. Galymzhan USSERBAYEV (KAZ)
  • Ahmed Mohsin Kadhim AL GBURI (IRQ) vs. Narsingh Pancham YADAV (IND)
  • ФИНАЛ - Byungmin GONG (KOR) - Ali Bakhtiar SAVADKOUHI (IRI)

97кг

“Монголиа Опен” ОУТ-ий аварга ОУХМ Чинбатын Алтангэрэл шөвгийн наймд Кувейтийн Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд Казахстаны Алишер Ергалитай хүч үзэж 2:6-гаар ялагдав.
 

  • Хүрэл медалийн төлөө – Minwon SEO (KOR) vs. Satywart KADIAN (IND)
  • Takashi ISHIGURO (JPN) vs. Ч.Алтангэрэл (MGL)
  • ФИНАЛ - Ali Khalil SHABANIBENGAR (IRI) - Alisher YERGALI (KAZ)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.68.191)  2025 оны 03 сарын 13

Сайхан шалны алчуурууд юм аа, яах ч гэж ийм улсыг зардал чирэгдэл болж уралдаан тэмцээнд явуулдаг юм бэ, спортод тавигдсан төсвийн хэдээр хэдэн тэнэг бөх жуулчлаад л дуусах юм даа

2  |  0
Зочин (202.9.46.16)  2025 оны 03 сарын 13

Эрэгтэйчүүд муу бна аа.

1  |  0
Мэндээ (66.181.161.18)  2025 оны 03 сарын 13

Erchuud mash muu bna. Uneheer muu bna.

1  |  0
Top