Испанийн Цом: Месси 35, Куман анхны Цомоо өргөлөө

2021 оны 04 сарын 18

Өчигдөр шөнө Севильяд Испанийн Цомын тэмцээний финалын тоглолт явагдлаа. Каталоны Барселона баг Баскийн Атлетиктай тоглож, 4:0 яллаа.

Барселонагийн багийн ахлагч Лионель Месси хоёр, Антуан Гризманн, Френки де Йонг нар тус бүр нэг гоол хийлээ. Каталончууд Испанийн цомыг 31 дэх удаагаа авч байгаа нь энэ юм.

Дасгалжуулагч Роналд Куман Барсагийн дасгалжуулагчийн хувиар анхныхаа тэмцээнд түрүүлж, ирэх улиралд багтаа үлдэх боломжоо нэмэгдүүлж чадлаа. Куман Барсад тоглогч байхдаа 10 цом авч байсан билээ.
 

Харин Мессигийн хувьд энэ нь Барса дахь 35 дахь цом нь. Ла лигийн 10, Испанийн Цомын 3, Супер цомын 8, Аваргуудын лигийн 4, Европын Супер цомын 3, Багуудын дэлхийн аваргын 3 цом түүнд бий.
 

Атлетик – Барселона 0:4 (0:0, 0:4)

Ла Картуха

Гоол: 0:1 – 60 Гризманн, 0:2 – 63 де Йонг, 0:3 – 68 Месси, 0:4 – 72 Месси.

Атлетик – Унаи Симон, Де Маркос, Йерай Альварес (Нуньес, 67), Мартинес, Баленсиага, Рауль Гарсия, Унаи Лопес (Берчиче, 67), Беренгер (Весга, 54), Дани Гарсия, Муниаин (Лекуэ, 46), Уильямс (Вильялибре, 67).

Барселона – тер Стеген, Альба, Мингеса (Брэйтуэйт, 87), Пике (Араухо, 82), Дест (Серджи Роберто, 74), Бускетс, де Йонг, Педри (Мориба, 81), Лангле, Гризманн (Дембеле, 88), Месси.

Шар хуудас: Дани Гарсия (39), Берчиче (90).
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top