А.Жандос өнөөдөр Ираны Фархад Морадитай тулалдана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Боксын залуучуудын үндэсний шигшээ баг Польш улсад болж байгаа залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Жамантай Еркин, Т.Ганзориг нар эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчинтай Польшийн Hala Legionow цэнгэлдэхэд хүч сорьж байгаа билээ.

Өчигдөр (2021.04.17) манай хоёр боксчин рингэнд гарсан.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтантулга Узбекистаны Абдумуродов Дилшодтой тулалдаж, 0:5 ялагдлаа. Шүүгч нар 28:29, 27:30, 27:30, 27:30, 25:30 оноог узбек тамирчинд өгчээ.
 


Эмэгтэйчүүдийн 48 кг-д Д.Номин~Эрдэнэ Узбекистаны Фозилова Фарзонад 0:5 ялагдсан. Шүүгч нарын оноо 28:29, 27:30, 27:30, 27:30, 26:30 узбек тамирчны талд гарсан.
 


Эрэгтэйчүүдийн 52 кг-ийн Э.Сүхбат Испанийн Х.Патонхатай, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд А.Хулан Казахстаны Г.Тупарбаеватай энэ сарын 19-нд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Эрэгтэй 69 кг-ийн жинд манай тамирчин А.Жандос өнөөдөр 1/8 финалд Ираны Фархад Морадитай тулалдана. Моради энэ жинд түрүүлэх хамгийн магадлалтай тамирчны тоонд Украины Юрий Захарьевын хамт нэрлэгдээд байгаа боксчин.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асар Жандос(202.126.89.52) 2021 оны 04 сарын 21

\nЖандос

2  |  0
Geroi(202.126.90.56) 2021 оны 04 сарын 19

69 хасгуудын жин шүү дээ. Энэ жиндээ олимпийн дөрвөн аваргатай. Ираны ямаачинг нам цохь

2  |  10
mongols (66.181.161.117) 2021 оны 04 сарын 18

naad novshiin iranaa nam shaaraarai

5  |  0
Top