Япончууд 900 ширхэг жүдоги хандивлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын байрлаж, бэлтгэл хийх хаст таун болох Ибараки мужийн Намэгата, Сакүрагава, Широсато хотуудын захиргаанаас Монголын өсвөр үеийн хүүхэд залуучуудын спортоор хичээллэх арга хэмжээг дэмжих болон “Токио 2020” Олимпын наадмын бэлтгэлд зориулан жүдоги, каратэги болон бусад спортын хэрэгслийг хандивлах арга хэмжээ Токио дахь Монголын ЭСЯ-ны байранд боллоо.
 


Монгол Улсаас Японд суух Бүрэн эрхт Элчийн сайд Д.Батжаргал Намэгата хотын дарга Ш.Сүзүки, Сакүрагава хотын дарга Х.Оцүка, Широсато хотын дарга Н.Катоно нарт болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд баярлаж талархсанаа илэрхийлэн, “Талархлын бичиг” гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top